Logoburger menu
Hero Image

Хөдөлгөөний эрх чөлөө
Эрүүл амьдралын төлөө

Танд амьдралын өдөр тутмын үйлдэл хийхэд бэрхшээл бий бол бидэнд хандаарай.

Ажин Мед Сэргээн засах клиник

Ажин мед сэргээн засах клиник нь АНУ, Австрали, Канад, Европын орнууд, Япон, Тайланд, Тайван, Солонгос, Гонконг зэрэг дэлхийн 126 улсад хүлээн зөвшөөрөгдсөн нотолгоонд тулгуурласан хөдөлгөөн заслыг багтаасан сэргээн засах тусламж үйлчилгээг олон мэргэжлийн багаар үзүүлж байна.

Мэргэжилтнүүд

Мэргэжилтнүүд

Монгол улсад анхлан хөдөлгөөн засалч мэргэжлийг 2007 оноос нутагшуулан ажиллаж буй мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалчийн баг танд үйлчилж байна.

Иргэн бүрийн төлөө

Иргэн бүрийн төлөө

Иргэн бүрийн онцлогт тохирсон сэргээн засах эмчилгээний үнэлгээ, оношилгоо, эмчилгээ зөвлөгөөгөөр таны амьдралын чанарыг сайжруулах болно.

Найрсаг баг

Найрсаг баг

Найрсаг, мэргэжлийн хамт олон тантай хамтран ажиллах болно.

Үйлчлүүлэгчдийн талархал

,,

Миний баруун мөр мултраад шөрмөсний урагдлаас болоод баруун гарын булчин чангарахаа больчихсон байсан. Энэ эмнэлэгт 1 сарын хугацаанд яваад жигд сайжирч баруун гар маань буцаад ажиллагаанд орж эхэлсэн. Эмч нар нь ажлаа сайн мэддэг, мөн физик эмчилгээ оновчтой санагдсан. Эмчилгээний бусад цагаар ч гэсэн эмч маань холбоотой байж санаа тавьж байсан.

Э. Мөнхтулга

,,

Миний бие Анужин нь powerlifting хүчний 3 төрөлтийн тамирчин. Анх 2022 онд зүүн өвдгөндөө бэртэл авч Ажин мед сэргээн засах эмнэлэгт өвдөгний тогтворгүй сул хөдөлгөөнтэй, өвдгөө даахгүй, ардаасаа урагшаа хатгах, ачаалал авах үед зовуурьтай, хавдар үүсэлтэй ирсэн. Иймд 21 хоногийн эмчилгээний явцад цахилгаан эмчилгээ булчин сэргээх дасгалууд хийгдэж хатгуулж өвдөх зовуурь багасаж булчин сайжирч ачаалал даах чадвартай болж эргэн бэлтгэл сургуулилтаа хийж тэмцээн уралдаандаа оролцох гэж байгаад сэтгэл хангалуун байна🥰Эмчилгээний бусад цагаар ч эмч маань анхаарал халамж тавьж байгаа болохоор үнэхээр их баярладаг🫂

Н. Анужин

,,

Мэргэжлийн баг хамт олныг олж эмчилгээ үйлчилгээ зөвлөгөө авч үйлчлүүлсэндээ үнэхээр их баяртай байгаа🥰 Өөрт тохирсон Дасгал сунгалтыг хэрхэн яаж зөв хийхүү ямар ачааллаар яаж хийхүү гэдгийг минь хэлж өгсөн нь үнэхээр таалагдсаан. Өвдөлт,зовиур, саатсан хөдөлгөөн, таталдсан шөрмөс, зангирсан булчин бүр дээр минь чин сэтгэлээсээ хандаж сунгаж зөөллөж өвдөлтгүй болгож өгсөн😌эмч нартаа баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье🥰🥰

Ч. Нарантуяа

Тусламж үйлчилгээ

Нотолгоонд тулгуурласан, мэргэжлийн, орчин үеийн сэргээн засахын баг танд үйлчилж байна.

Мэдрэлийн сэргээн засах

Мэдрэлийн сэргээн засах

Тархины харвалт, гэмтэл, тархины саа, нугасны гэмтлийн улмаас үүссэн хөдөлгөөн, үйл ажиллагааг сайжруулах тусламж үйлчилгээ.

Зүрх судасны сэргээн засах

Зүрх судасны сэргээн засах

Зүрх судасны сэргээн засах хөтөлбөрийн зорилго нь ачаалал даах чадварыг сайжруулах, хувь хүнд тохирсон хяналттай дасгалт хөтөлбөр, эрүүл шим тэжээлтэй хоолны дэглэм, стресс менежмент зэргийг багтаасан цогц арга хэмжээ юм.

Яс булчингийн тогтолцооны эмгэгийн сэргээн засах

Яс булчингийн тогтолцооны эмгэгийн сэргээн засах

Тулгуур эрхтэн, хүзүү бүсэлхий нуруу, мөр, түнх, өвдөг, шагай, хөлийн тавхайн архаг өвдөлт, хөдөлгөөн, үйл ажиллагааны чадвар алдагдлын тусламж үйлчилгээ.

Мэдээ мэдээлэл

Таны эрүүл мэндийн боловсролд

Тархины харвалтын шалтгаант тал биеийн саажил

Тархины харвалтын шалтгаант тал биеийн саажил

Тархины харвалт нь дэлхийн хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон хэвээр байна...

Ахилын шөрмөсний эмгэг

Ахилын шөрмөсний эмгэг

Алхах, гүйх үед өсгийний ар талд өвдөлттэй байдаг уу? Энэ нь ахиллын шөрмөсний эмгэг юм. Байнгын идэвхтэй болон идэвх багатай хүмүүст ахиллын шөрмөсний эмгэг элбэг тохиолддог.

Танд нуруугаар өвдөх зовиур байна уу?

Танд нуруугаар өвдөх зовиур байна уу?

Таны нуруу өвдөж байна уу? Сүүлийн 3 сард таны нуруугаар өвдөх зовиур тасралтгүй илэрсэн үү?