Бидний тухай
Ажин мед сэргээн засах клиник нь АНУ, Австрали, Канад, Европын орнууд, Япон, Тайланд, Тайван, Солонгос, Гонконг зэрэг дэлхийн 126 улсад хүлээн зөвшөөрөгдсөн нотолгоонд тулгуурласан хөдөлгөөн заслыг багтаасан сэргээн засах тусламж үйлчилгээг олон мэргэжлийн багаар үзүүлэх юм.
Манай эмнэлгийн онцлог нь Монгол улсад анхлан нотолгоонд тулгуурласан хөдөлгөөн заслыг 2007 оноос нутагшуулан ажиллаж буй мэргэжлийн эмч, хөдөлгөөн засалчид та бүхэнд аливаа өвчин эмгэг, гэмтэл бэртэл, төрөлхийн болон олдмол эмгэгийн цочмог (0-1 сар), цочмогдуу (1-6 сар), архаг (6 сараас дээш), урт хугацааны сэргээн засахын тусламж үйлчилгээ үзүүлж, эрүүл мэндээр дамжуулан таны амьдралын чанарыг сайжруулах үндсэн зорилготой юм.
Үргэлж таны төлөө
Манай хамт олон таны өвдөлт, хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдал, амьдралын өдөр тутмын үйлдлийн бэрхшээлийг бууруулах, сэргээн тогтворжуулах, сайжруулах зорилгоор зөвхөн танд зориулсан эмчилгээний төлөвлөгөө боловсруулж, таны эдгэрэл, сэргэлт, хэвийн амьдрал, ажил хөдөлмөр, спортдоо эргэж орохын төлөө сэргээн засах эмчилгээний богино болон урт хугацааны төлөвлөгөө боловсруулан ажиллах болно.
Багийн танилцуулга
Х. Ариунаа
Үүсгэн байгуулагч
О. Батгэрэл
АУ-ын Доктор, Зөвлөх
Г. Намуун
АУ-ын Доктор, Зөвлөх
Я. Энхжаргал
НЭМ-ийн доктор
Г. Отгон
Сэргээн засалч эмч
М. Булгантамир
Хөдөлгөөн засалч
Н.Цэцэгээ
СУ-ын Магистр, Сувилагч
М.Түвшинжаргал
Хөдөлмөр засалч