ТАРХИНЫ ХАРВАЛТЫН ШАЛТГААНТ ТАЛ БИЕИЙН СААЖИЛ.
Тархины харвалтанд өртөх эрдсэлтэй бүлэг:
- Лийр хэлбэрийн таргалалт
- Алим хэлбэрийн таргалалт (төвийн таргалалт)
- Эрэгтэй нас 45≤, эмэгтэй нас 55≤
- Тамхи таталт
Шалтгаан
- Артерийн даралт ихсэлт
- Судасны хатуурал (атеросклероз)
- Цусан хангамжийн дутагдал
Шинж тэмдэг
- Толгой хүчтэй өвдөх, ухаан балартах
- Тэнцвэр алдах, ухаан алдаж унах
- Бөөлжих
- Юм таллаж харах
- Харвалт болсны дараа ихэвчлэн биеийн тал хэсэг сааждаг.
- Чих өвдөх
- Саажсан талын нүүрний булчин гөлийх
- Саажсан талын завьж унжих
- Гарын булчин сулрах (эхэн үед), хөдөлгөөн хязгаарлагдах
- Хөлийн булчин сулрах (эхэн үед), хөдөлгөөн хязгаарлагдах
Тархины харвалт нь дэлхийн хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон хэвээр байна.
Тархины харвалт нь дэлхийн хүн амын нас баралтын голлох шалтгаан болсон хэвээр байна. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын мэдээгээр дэлхий нийтэд харвалтаар жил тутам 15 сая хүн өвчилж, хүн амын нийт нас баралтын 10.8%-ийг эзэлж байна. Өндөр хөгжилтэй орнуудад тархи судасны эмгэгийн тархалт буурах хандлагатай байгаа боловч хөгжил буурай орнуудад өндөр хэвээр байна. Сүүлийн 40 жилийн хугацаанд тархины харвалтын тохиолдол өндөр хөгжилтэй орнуудад 42%-аар буурсан бол хөгжил буурай орнуудад 2 дахин нэмэгдсэн байна. Манай улсын хувьд жил бүр 100 мянган хүн ам тутамд 200-290 тархины харвалтын тохиолдол бүртгэгдэж байгаа нь дэлхийн улсуудтай харьцуулахад өндөр байна. Тархины харвалтын улмаас олонх өвчтөнүүдэд танин мэдэхүйн үйл ажиллагааны өөрчлөлт, хөдөлгөөн үйл ажиллагааны чадвар алдагдал, мөн нийгмийн харилцааны хязгаарлалт, эдийн засгийн ихээхэн алдагдалд ордог. 2013 онд хийгдсэн судалгаанд (АНУ) нийт тохиолдолын
- 10% нь бүрэн эдгэрэх
- 40% хөнгөн зэргийн чадвар алдагдалтай байх
- 15-30% дунд, хүнд зэргийн чадвар алдалт, сэргээн засах эмчилгээ шаардах
- 10% удаан хугацааны сэргээн засалт шаардах
- 15% нас барах
- 14% нь харвалт болсон эхний жилдээ дахидаг.
Харвалтын дараа өөрөө өөртөө үйлчлэх чадвар (өөрийгөө арчлах, хувцас өмсөх, хооллох, алхах, 00 ашиглах...гэх мэт) алдагдаж бусдын асаргаанд ордог. Мөн ямарваа нийгмийн харилцаа (ажлаа хийх, урлаг, спорт..) хязгаарлагдах нь өвчтөн болон түүний гэр бүл, асран хамгаалагчид сэтгэлзүйн хувьд маш хүнд цохилт болдог.
Тархины харвалтын дараах эрт үеийн сэргээн засах эмчилгээ (хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, хэл яриа засал...) нь үйл ажиллагааны чадварын сэргэлтийг түргэсгэх, амьдралын чанарыг сайжруулах төдийгүй урт хугацааны нийгмийн харилцаа, эдийн засгийн зардлыг бууруулах ач холбогдолтой. Мөн тархины харвалтын сэргээн засах эмчилгээ нь оношлогдсон хугацаанаас хойшхи цочмог үеэс буюу эмнэлэгт хэвтэж байх үеэс эхлэнэ. Эрт үеийн сэргээн засах эмчилгээг цаг алдалгүй хийснээр дахин харвах, хоёрдогч хүндрэлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой.
Хэрвээ таны хэн нэгэн тархины харвалтын шалтгаант хөдөлгөөний алдагдалын зовиур байгаа бол цаг алдалгүй сэргээн засах эмчилгээ хийлгэхийг зөвлөж байна.