Тусламж Үйлчилгээ
Нотолгоонд тулгуурласан, мэргэжлийн, орчин үеийн сэргээн засахын баг танд үйлчилж байна.
Хавдрын сэргээн засах
Хавдрын мэс заслын дараах, туяа, хими эмчилгээний улмаас үүссэн өвдөлт, булчингийн хатингаршил /атрофи/, фиброз хам шинж зэргийн улмаас үүссэн хөдөлгөөн, үйл ажиллагааны алдагдал, дасан зохицох чадварыг сайжруулах зорилгоор хувь хүний хэрэгцээнд тулгуурласан эмчилгээний хөтөлбөрөөр танд үйлчилнэ.
Хүүхдийн хөдөлгөөн засал
Хүүхдийн хөдөлгөөний хөгжил, алхааны өөрчлөлт, тэнцвэр, үений үрэвсэл /rheumatoid arthritis/, гэмтэл бэртлийн мэс заслын дараах, тархины саажилт, гилжгий хүзүү зонхилон тохиолдох эмгэг, өөрчлөлтүүдийн үед хүүхэд бүрийн насны онцлогт тохирсон үнэлгээ эмчилгээ хийх, эрүүл мэндийн боловсрол олгоно.
Мэс заслын өмнөх, дараах сэргээн засах
Тулгуур эрхтэн, толгой хүзүү, цээж, хэвлийн мэс заслын өмнөх бэлтгэл, ба мэс заслын дараах хөдөлгөөн, үйл ажиллагааны чадвар алдагдлыг бууруулах, сэргээх тусламж үйлчилгээ.
Гэрт суурилсан хөдөлгөөн засал
Өдрийн эмчилгээнд явах боломжгүй алхаа болон тэнцвэрийн алдагдалтай, сэргээн засах эмчилгээ шаардлагатай хүмүүст гэрийн дасгалт хөтөлбөрийн зөвлөгөө боловсруулж, хяналт хийнэ.