Чихрийн шижингийн өөрийн хяналтын хөтөлбөр
Чихрийн шижингийн өөрийн хяналтын 10 модуль хөтөлбөрөөр өөртөө тохирсон хоол шим тэжээл, дасгал хөдөлгөөн болон цусан дах сахарыг хянах, цусанд сахар хэт буурах буюу гипогликемигээс сэргийлэх, цусанд сахар хэт ихсэх буюу гипергликемигээс сэргийлэх, чихрийн шижин ба амны хөндийн эрүүл ахуй, чихрийн шижингийн хүндрэлээс урьдчилан сэргийлэх, эмийн болон инсулин эмчилгээний ойлголт ялгааг таниулах зэрэг цогц тусламж үйлчилгээг мэргэшсэн баг үзүүлнэ.