Өвдөгний өвдөлт
Өвдөгний үений өвдөлт нь ихэнхдээ гэмтэл бэртэл юмуу өвчний шалтгаантай байдаг. Өвдөгний үений өвдөлтөөс болж хөдөлгөөн хязгаарлагдах, өвдөгний үений хөдөлгөөнд оролцох булчингийн хүч, тэсвэр буурна. Үе мөчийг зонхилон гэмтээх эмгэг нь “остеоартрит” юм. Энэ өвчний үед үений доторх мөгөөрс, зөөлөн эд нь гэмтэж, үрэвссэнээс өвдөлт болон хаван зэрэг шинж тэмдэг илэрдэг.
Өвдөгний гэмтэл нь ихэнхдээ спортын тэмцээн уралдаан, бэлтгэл сургуулилт, гэнэт огцом буруу хөдөлгөөн хийх, машин, мотоциклийн осол гэмтлийн үед өвдөгний үений хэвийн далайцаас хэтэрсэн хөдөлгөөн гэнэт хүчтэй хийснээс үүдэлтэй. Үений боломжит далайцтай хөдөлгөөнөөс хэтэрсэн хөдөлгөөн нь өвдөгний үений мөгөөрс, холбоосыг урж гэмтээдэг. Өөр гэмтлийн шалтгаант өвдөлт нь өвдөгний үенд байнга давтагдсан ачаалал өгөх нь “өвдөгний малгай” буюу тойгны гэмтэлийг үүсгэдэг. Тойгны гэмтлээс үүдэлтэй өвдөлтийг “patellofemoral pain syndrome” гэж нэрлэнэ. Маш хүнд гэмтэл, бэртлийн үед өвдөгний яс хугарах, гэмтэх эрсдэлтэй юм. Өвдөгний өвдөлтийн байрлалаас хамааран шалтгааныг тодорхойлох юм. Хэрвээ танд дараах шинж тэмдгүүд байвал хөдөлгөөн засалчид хандахыг зөвлөж байна.
- Өвдөлт нь өвдөгний үений яг хаана нь байна вэ?
- Өвдөгний үеэр мушгирсан хөдөлгөөн хийсэн үү?
- Гэмтэл авч байх үед ямар нэг зүйл урагдаж буй мэт мэдрэмж төрсөн үү?
- Өвдөгний үений хөдөлгөөн гэнэт түгжигдэх, гацах зэрэг мэдрэмж төрсөн үү?
- Алхах, шатаар өгсөх уруудахад хэцүү байдаг уу?
- Удаан хугацаанд өвдгөө нугалж суух хэцүү байдаг уу?
- Өвдөгөө нугалах, тэнийлгэх үед өвдөлт ихэсдэг үү?
- Өвдөгний үеэр мушгирсан хөдөлгөөн хийхэд эмзэглэл, өвдөлт байдаг уу?