Таны биеийн тэнцвэр хэвийн үү?
Зогсох, алхах, удаан суух үед таны тэнцвэр гэнэт мууддаг уу? Судалгаанаас харахад нас ахихын хирээр ялангуяа нийт 70-аас дээш насныхны 75 хувь нь тэнцвэр авах чадвар буурдаг байна. Тэнцвэр авах чадвар буурах нь эрэгтэйчүүдээс илүү эмэгтэйчүүдэд тохиолддог.
Тэнцвэр авах чадварыг бууруулах энгийн шалтгаанууд нь
- Булчингийн хүч буурах
- Үений хөдөлгөөн хязгаарлагдах
- Дотор чих (тэнцвэрт чухал үүрэгтэй)-ний эмгэг өөрчлөлт
- Эмийн хэрэглээ (сэтгэл гутралыг бууруулах эмийн бэлдмэл, даралт буулгах эм... гэх мэт)
- Суугаа, идэвхгүй амьдралын хэв маяг
- Насжилт
Тэнцвэр авах чадвар бууруулах өвчнүүд
- Тархины харвалт
- Паркинсоны өвчин
- Тархмал склероз
- Тархины гэмтэл
- Артрит
- Нугасны гэмтэл
- Танин мэдэхүйн өөрчлөлт
- Чихрийн шижин
Тэнцвэр авах чадвар алдагдах нь бие махбодын дараах 1-4 системийн үйл ажиллагаа алдагдсантай холбоотой юм.
- Харааны үйл ажиллагаа: Насжилт, хараа муудах, нүдний эмгэг зэргийн үед тэнцвэр муудна.
- Дотор чихний үйл ажиллагаа: Дотор чихний эмгэг нь ихэвчлэн гэмтэл, насжилт, хоол тэжээлийн дутагдалтай холбоотой
- Мэдрэл, булчингийн систем: Мэдрэл булчингийн үйл ажиллагааны өөрчлөлт нь ихэвчлэн суугаа амьдралын хэв маяг, хөдөлгөөний хомсдол, булчингийн хүч, уян хатан чанар буурсантай холбоотой.
- Биеийн даралт мэдрэх хүлээн авуурын үйл ажиллагаа: Биеийн даралт мэдрэх хүлээн авуурын мэдрэг байдал буурах нь гэмтэл бэртэл, ихэвчлэн чихрийн шижин өвчнөөс шалтгаална.
Бидний тархи нь нүд, дотор чих, булчин, мэдрэхүйн системийн үйл ажиллагааг хооронд нь холбох, зохион байгуулах чухал үүргийг гүйцэтгэн, тэнцвэрийг хамгийн үр дүнтэй байдлаар хадгалах чухал үүргийг гүйцэтгэдэг. Хэрвээ эдгээр 4 системийн аль нэгний үйл ажиллагаа нь алдагдсан тохиолдолд тархинаас ирэх зохицуулга алдагдан тэнцвэр авах үйл ажиллагаа алдагдан шаардлагатай хөдөлгөөн хийх чадвар буурах, хэрэгтэй үедээ тэнцвэр барих чадвар алдагддаг байна. Хэрвээ таны тэнцвэрийн үйл ажиллагаа хэвийн бус санагдвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.